Казахстаны Air Astana компани Орос руу нислэг үйлдэхгүй
2022-03-11 12:32

Казахстаны Аir Astana компани гуравдугаар сарын  11-ний өдрөөс эхлэн Орос руу нислэг үйлдэх, энэ улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэхээ зогсоож байгаагаа мэдэгджээ. Энэ нь арилжааны нислэгүүд Оросын агаарын орон зайд ниссэн тохиолдолд даатгалд хамрагдах боломжгүй болсонтой холбоотой гэж тайлбарласан байна. 

 

"Агаарын тээврийн компани нислэгүүдээ нэн хурдан сэргээхийн тулд Казахстаны засгийн газартай энэ асуудлыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэнэ. Нислэг нь цуцлагдсан зорчигчид тийзээ эргүүлэн өгч, мөнгөө буцаан авахыг хүсье" хэмээн Air Astana компанийн мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Үүнээс өмнө, гуравдугаар сарын есний өдөр энэ компани болон түүний охин компани болох FlyArystan Оросын ихэнх хотууд руу нислэг үйлдэхээ зогсоосон юм. Үүнийгээ "үйлдвэрлэлийн шалтгаанаар" хэмээн тайлбарлаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Орос, Украины дайн нүдийг минь тодорхой хэмжээгээр нээлээ. Тэр юу гэвэл манай Монгол улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн газрууд (радио, телевиз, сонины газрууд) дан ганц англи хэлээр гарсан барууны тархи угаасан мэдээг орчуулан өдөр бүр мэдээлдэг юм байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятад хэл мэддэг хүн нэн ховордсон тул эдгээр орнуудын хэл болох орос, хятад хэл дээр гарсан мэдээг орчуулан мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чаддадгүй юм байна. Өөрөөр хэлвэл монголчууд хэт нэг талыг барьсан барууны тархи угаалтаар угаасаа жижигхэн тархиа өдөр бүр салам угаалгадаг юм байна. Новш гэж!!!
2022-03-14