Лукашенко Путинтэй хэлэлцээ хийхээр Москваг зорьжээ
2022-03-11

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Москва руу нисжээ. Энэ талаар Беларусийн төрийн тэргүүний хэвлэлийн албатай ойр эх сурвалж мэдээлснийг "Пул первого" сайт мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Александр Лукашенко Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийхээр Москваг зорьсон гэнэ. 

 

Гуравдугаар сарын 11-ний өдөр Орос, Беларусийн төрийн тэргүүнүүд уулзаж, хоёр талын харилцаа, холбоотны хөгжил, хориг арга хэмжээний нөхцөл байдалд эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл өмнө нь гарч байлаа. Хэлэлцээний сэдвүүдэд Украин дахь нөхцөл байдлын талаарх сэдэв ч багтжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ 2 ын ээлжит жүжиг эхэллээ. Украины талаас өөрсдөө Белорусс руу пуужин харваж дайнд орохоор шийджээ. Орост цэрэг дутагдаад эхэллээ
2022-03-11