Зеленский: Хоёр орны Ерөнхийлөгчийн уулзалтыг зохион байгуулахын төлөө ажиллана

img

Владимир Путиний тушаалаар хоёрдугаар сарын 24-ний өдөр эхлүүлсэн цэргийн ажиллагаагаа ОХУ үргэлжлүүлсээр байна. 

 

Украины эсрэг ажиллагааны 19 дэх өдөр Оросын цэргүүд хөрш орныхоо суурин газруудад цохилт өгсөн хэвээр байна. Украины хэвлэлүүдийн мэдээлснээр, Украины армийнхан болон нутаг дэвсгэрийн хамгаалалтын отрядууд хариу цохилт өгч байгаагийн дээр Оросын бие бүрэлдэхүүн, цэргийн техник ихээхэн хохирол амсаж байгаа талаар мэдээлж байгаа гэнэ. Байлдааны ажиллагаа өрнөж байгаа үед хоёр талаас өгсөн хохирлын талаарх мэдээллийг хөндлөнгийн эх сурвалжаас шалгах боломжгүй байгаа юм. 

 

Ийнхүү сар гаруй үргэлжилж буй сөргөлдөөнийг зогсоох үүднээс хоёр талын ерөнхийлөгч биечлэн уулзах ёстой гэдэг байр суурийг Зеленский илэрхийлсээр байна.

 

Өдөр бүр Оросын талтай цахимаар хэлэлцэж байгаа Украины төлөөлөгчдийн өмнө "хүмүүсийн хүлээж буй, хоёр орны төрийн тэргүүний уулзалтыг зохион байгуулахын тулд бүхнийг хийх" гэсэн тодорхой зорилт байгаа гэж Владимир Зеленский ням гарагт хийсэн мэдэгдэлдээ онцолжээ. 

 

Талууд хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хэлэлцэж эхэлсэн бөгөөд биечилсэн уулзалтыг гурвантаа хийж, одоо цахимаар хэлэлцэж байгаа гэж Украины тал мэдээлсэн. Дөрөв дэх удаагийн биечилсэн уулзалтыг энэ долоо хоногт зохион байгуулах магадлалтай байгаа юм. Украины Ерөнхийлөгч Зеленский Путинд хандан удаа дараа уулзах санал тавьсан бол Оросын тал "эхлээд сайд нар, хэлэлцэгчид өөрсдийн ажлыг хийх ёстой", дараа нь хоёр орны төрийн тэргүүний уулзалтыг зохион байгуулах боломжтой гэсэн байр суурийг илэрхийлж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зөв. Хэрэв баруун нутгийхныгаа дээрэлхүүлж хүйс тэмтрүүлвэл яах гэж
2022-03-15
Зочин:
Зелинский Путинтэй уулзахын өмнө гарын үсэг зурах хэлэлцээрийн төслийг хоёр талын холбогдох хүмүүс тохиролцсон байх журамтайг мэдэхгүй байна гэж үү. Мөн их шооудаж байна. Ард түмнийхээ өмнөөс зөв. Гэхдээ өмнөх түүхийг эрэгцүүлж хожмын түүхийг бичих учиртай. Энэ нөхрийн мэдэгдэл орон гаран байгааг харахад дайн дуусах нь бүү хэл дараагийн шатанд шилжиж болзошгүйг натогийн үйлдэл харуулж эхэллээ.
2022-03-15
путин тэй цуг дэлбэрэх л зорилго үлдсэн юм биш үү Украйн нөхөрт. Лазер гэрлэн В.Путинтэй уулзуулсан дээр үү
2022-03-15
зочин:
Орос, Украины дайн нүдийг минь тодорхой хэмжээгээр нээлээ. Тэр юу гэвэл манай Монгол улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн газрууд (радио, телевиз, сонины газрууд) дан ганц англи хэлээр гарсан барууны тархи угаасан мэдээг орчуулан өдөр бүр мэдээлдэг юм байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятад хэл мэддэг хүн нэн ховордсон тул эдгээр орнуудын хэл болох орос, хятад хэл дээр гарсан мэдээг орчуулан мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чаддадгүй юм байна. Өөрөөр хэлвэл монголчууд хэт нэг талыг барьсан барууны тархи угаалтаар угаасаа жижигхэн тархиа өдөр бүр салам угаалгадаг юм байна. Новш гэж!!!
2022-03-14
зочин:
Дэлхийн хоёр их дайнд ялалт байгуулж, хүн төрөлхтөнийг Америк, Английн эзлэн түрэмгийлэгчид, фашист Германы яраглалаас аварсан Оросын ард түмний ач буян хэдэн зууны туршид, хэдэн мянган жилийн туршид арилахгүй ач буян юм. Оросын ард түмэн энэ ач буяныхаа үйлийн үрийг эдэлж ямагт мандан бадарч, ялалт байгуулсаар байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-03-14
зочин:
Америк, Африк, Автрали тивийн бүх улсуудын болон Ази тивийн Энэтхэг мэтийн томоохон улсуудын уугуул иргэдийг бүгдийг нь зэр зэвсгийн хүчээр алж хядан, хүйс тэмтэрч, үлдсэнийг нь хэдэн зууны туршид олзлон боолчилж, эдгээр улсуудын байгалийн баялагийг нь хэдэн зууны туршид хуу хаман тонон дээрэмдсэн Англи, Америк мэтийн барууны орнуудын нүгэл хэдэн зууны туршид , хэдэн мянган жилийн туршид хэзээ ч арилахгүй хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн нүгэлт гэмт хэрэг юм. Энэ нүгэл хэдэн үеэр ч арилахгүй бөгөөд Англи, Америк мэтийн барууны орнууд энэ нүглийнхээ үйлийн үрийг мөнхөд эдэлсээр байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-03-14
зочин:
“Унтаж байгаа баавгайг цочоож сэрээж болохгүй. Заавал бариулдаг” гэсэн үг байдаг. Америкийн утсан хүүхэлдэй Зеленский Оросын унтаж байгаа баавгай Путиныг цочоож сэрээлээ. Одоо Путин гэдэг хүчирхэг баавгайд бариулж идүүлэх нь тодорхой боллоо. “Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно” гэсэн үг байдаг. Үхэл нь ирсэн Америкийн утсан хүүхэлдэй Зеленский гэдэг хулгана оросын Путин гэдэг хүчирхэг мууранд бариулж үхэх нь тодорхой боллоо.
2022-03-14
зочин:
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна. Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монгол улсын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид дэндүү удаан алцагнах юм байна л даа.
2022-03-14
Зөв. Хэрэв баруун нутгийхныгаа дээрэлхүүлж хүйс тэмтрүүлвэл яах гэж
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй улсууд билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын ард түмнийг Украины алан хядагчидаас хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-03-14
Зеленский гэж наашаа харж нэг юм хэлээд цаашаа харж нөгөөдүүлээсээ зааварчилгаа аван өөр юм ярьдаг нөхөр. Юу ч болдог байсан ч бай ОХУ өөрийнхөө эрх ашгийг нэгд тавих нь ойлгомжтой. Хүссэн эс хүссэн тэдний шийдвэрийг хүндэтгэхгүй бол цөмийн зэвсэг хэрэглэх нь ойлгомжтой.
2022-03-14