Австрали улс Оросын 33 бизнесмений эсрэг хориг тавьжээ
2022-03-14

Австралийн эрх баригчид ОХУ-ын эсрэг шинээр хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийджээ. Энэ удаад Оросын 33 бизнесмен болон түүний ойрын төрөл төрөгсөд хоригт өртсөн талаар Австралийн Гадаад хэргийн сайдаас авсан эх сурвалжтайгаар Блүмберг агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хориг арга хэмжээний жагсаалтад, хөлбөмбөгийн "Челси" клубийн эзэмшигч Роман Абрамович, "Газпром" компанийн захирал Алексей Миллер, "Россия" банкны захирлуудын зөвлөлийн дарга Дмитрий Лебедев, "Ростех"-ийн тэргүүн Сергей Чемезов, "Транснефть"-ийн захирал  Николай Токарев, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн захирал Кирилл Дмитриев нар багтжээ. 

 

Үүнээс өмнө, 2022 оны хоёрдугаар сард Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ тавьсан юм. Эдгээр хоригт Оросын цэргийн хүчийг хилийн чанадад ашиглах зөвшөөрлийг өгсөн Төрийн думын гишүүд, Холбооны зөвлөлийн сенатчид өртсөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин