"Бүргэдийн баяр"-ын ФОТО агшин
2022-03-14 12:48
Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх зорилготой "Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр-2022" наадам өнгөрсөн амралтын өдөр "Монгол Кувейтийн байгаль хамгаалах төв"-д боллоо.

 

Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол үндэстний баяр Наадам, Монгол үндэстний хөөмийн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол шагайн харваа гэсэн долоон өв бүртгэлтэй байна.

 

ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд бүртгэгдсэн “Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй” зан үйл нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол манай улс юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин