Байден, Макрон нар Оросын эсрэг хоригоо чангатгахар тохиролцов
2022-03-14

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар утсаар хэлэлцэх үеэрээ Оросын эсрэг тавих хоригуудаа чангатгахаар тохиролцжээ. Энэ талаар Елисейн ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

"Хоёр орны төрийн тэргүүн Оросын эсрэг тавьсан хоригуудаа чангатгах, Украинд дэмжлэг үзүүлэх, байлдааны ажиллагааг зогсоохын тулд хамтдаа ашигтай санаачилга гаргахаар тохиролцсон" гэж Елисейн ордноос гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Түүнчлэн, Байден, Макрон нар цаашид энэ асуудлаар нягт холбоо харилцаатай байхаар тохиролцсон байна.

 

Энд дуулгахад, Барууны орнууд хориг арга хэмжээгээ чангатгаж, Орост шахалт үзүүлж байгаа энэ үед ОХУ хоригоо цуцлахыг АНУ, Европоос гуйхгүй гэж Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершинин мэдэгдсэн юм. Түүний өгүүлснээр, Барууныхан шахалт үзүүлж байгаа ч ОХУ байр сууриа өөрчлөх бодолгүй байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эмгэнийсалтаа:
Өө муу эмээгийн сөлтаа
2022-03-14
Эрх чөлөө гэж...:
Улаан талбай дээр нэг хүүхэн "2 үг" бичигтэй гэсэн жижигхээн цаас бариад Путиныг дэмжих санаатай амаа ангайх гэнгүүд бөөн цагдаа гүйж гарч ирээд бариад аваад явчихлаа шт. ха ха
2022-03-14