Оросоос Энэтхэг рүү хөнгөлөлттэй үнээр газрын тос нийлүүлэх талаар хэлэлцэж байна
2022-03-14

Орос, Энэтхэг улс харилцан тооцоондоо үндэснийхээ валютыг буюу рупий, рублийг ашиглах, гуравдагч  валютаар юань ашиглах боломжийг судалж байгаа гэнэ. Энэ талаар Энэтхэгийн засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Mint сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэг, ОХУ томоохон түнш тул энэ асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байгаа гэнэ. Орос улс Энэтхэгээс эм бэлдмэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, харин Энэтхэг батлан хамгаалах болон эрчим хүчний салбарын бүтээгдэхүүнүүдийг Оросоос худалдан авдаг юм. 

 

Түүнчлэн Энэтхэг улс газрын тос хамгийн ихээр импортолдог орнуудын гуравт жагсдаг. Тиймээс Оросоос газрын тос авахад үндэсний валютаар тооцоо хийх боломжийг судалж байгаа аж. Түүнчлэн Оросын газрын тосыг хөнгөлөлттэй үнээр Энэтхэг рүү нийлүүлэх хэлэлцээ хийгдэж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин