УИХ-ын хаврын чуулганы нээлт 10.00 цагт эхэлнэ
2022-03-15

Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт нээлтээ хийнэ. Энэ гуравдугаар сард дараах хуулийн төслүүдийг батлахаар УИХ-ын дарга захирамж гаргасан байна. Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

 

Shuud.mn
Сонин хачин