ВИДЕО: Шууд эфирээр дайныг эсэргүүцжээ 
2022-03-15

Оросын төрийн телевиз болох “Первый канал” сувгийн “Время” мэдээллийн хөтөлбөрийн үеэр тус телевизийн нэгэн ажилтан дайныг эсэргүүцжээ. 


Тодруулбал, мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч Екатерина Андреева мэдээ хүргэж байх үеэро түүний ард нэгэн эмэгтэй гарч ирэн, “Дайныг зогсоо, суртал ухуулгад битгий итгэ, та нарт худлаа ярьж байна” гэсэн бичиг барин зогссон байна. Тус телевиз болсон хэргийг шалган, улмаар энэ эмэгтэйд хариуцлага тооцохоор болсон талаар ТАСС агентлаг мэдээлжээ.

 
The Insider сайтын мэдээлснээр, шууд эфирийн үеэр дайныг эсэргүүцсэн эмэгтэй нь “Первый канал” сувагт редактороор ажиллаж байсан Марина Овсянникова аж. Урьдчилсан мэдээллээр, түүнийг Оросын зэвсэгт хүчний нэр хүндэд халдсан гэж үзэн Захиргааны хэрэг зөрчлийн хуулийн дагуу хариуцлагад татахаар болсон гэнэ. 


Марина Овсянникова энэ хэргийн дараа, үйлдлийнхээ сэдлийн талаар видео бичлэг хийжээ. 


“Украинд болж байгаа үйл явдал бол гэмт хэрэг. Орос бол түрэмгийлэгч. Энэ түрэмгийллийн хариуцлагыг ганц л хүн үүрнэ. Тэр хүн нь Владимир Путин. Миний аав украин хүн, харин ээж маань орос. Тэд хэзээ ч хоорондоо дайсагнаж байгаагүй. <...> Харамсалтай нь би сүүлийн хэдэн жилд “Первый канал”-д ажиллан, Кремлийн суртал ухуулгыг хийсэн. Одоо үүнээсээ ичиж байна. Телевизийн эфирээс худал ярих боломж олгож, орос хүмүүсийг зомби болгоход оролцсондоо ичиж байна. Бид энэ бүхэн эхэлсэн 2014 онд чимээгүй л байсан. Навальныйг Кремль хордуулахад бид эсэргүүцэн жагсаагүй. Бид хүний эсрэг энэ дэглэмийг үг дуугүй ажиглаад л сууж байсан. Гэтэл одоо бүх дэлхий биднээс нүүр буурууллаа. Ахан дүүсээ хядсан энэ дайны гутамшгаас манай хэдэн арван хойч үе салж чадахгүй. <...> Жагсаалд нэгд, юунаас ч битгий ай, тэд биднийг бүгдийг нь хорьж чадахгүй” хэмээн тэрбээр өгүүлжээ. 


Марина Овсянникова дайн эсэргүүцсэн бичиг барьж зогссон “Время” хөтөлбөрийн бичлэг албан ёсны сайт дээрээ устсан байна. 
 

Shuud.mn
Сонин хачин
Баярхүү:
"Хариуцлагад татах" гэж юун ч нялуун нэрлэдэг юм бэ дээ. Шоронд л хатаах нь мэдээж ш дээ, амьд үлдвэл их юм.
2022-03-16
хариулт:
энэ тэгээд оросын сайтаас нь орос хэлтэй орчужлагч сэтгүүлч орчуулаад хүргээд бга юм биш үү?
2022-03-15
зочин:
зоригтой л хүүхэн байна. Xөөрхий одоо тэгээд 15 жил авах байх. гэтэл Mонголчууд энд оросыг шүүмжиллээ гэж бусдыгаа зодож байдаг.
2022-03-15
зочин:
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бараг 100 хувь бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, 1 км ч хар замгүй, ганц ч цахилгаан станцгүй, ганц ч үйлдвэрийн газаргүй, ганц ч уурхайгүй, 1 км ч төмөр замгүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон сөнөл, мөхөл уруу явж байгаа Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад хүн амь нь бичиг үсэгт 100 хувь тайлагдсан, соёлжсон, ёс суртахуунтай, боловсролтой, дэлхий ертөнцийг бага ч болов таньж мэдсэн, боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэр, эрчим хүч, уул уурхай, тээвэр, хөнгөн хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарууд хөгжсөн, их дээд сургуулиудтай, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт мэтийн том хотуудтай, Эрдэнэт, Багануур, Шарын гол, Тавантолгой, Шивээ Овоо, Адуунчулуун зэрэг орчин үеийн томоохон уурхайнуудтай, 21 аймгийн төвтэй, 300 гаруй сум суурин газартай, олон улсын харилцаа хөгжсөн, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй ойд төөрсөн сармагчин лугаа, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
2022-03-15
зочин:
Орос, Украины дайн нүдийг минь тодорхой хэмжээгээр нээлээ. Тэр юу гэвэл манай Монгол улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн газрууд (радио, телевиз, сонины газрууд) дан ганц англи хэлээр гарсан барууны тархи угаасан мэдээг орчуулан өдөр бүр мэдээлдэг юм байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятад хэл мэддэг хүн нэн ховордсон тул эдгээр орнуудын хэл болох орос, хятад хэл дээр гарсан мэдээг орчуулан мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чаддадгүй юм байна. Өөрөөр хэлвэл монголчууд хэт нэг талыг барьсан барууны тархи угаалтаар угаасаа жижигхэн тархиа өдөр бүр салам угаалгадаг юм байна. Новш гэж!!!
2022-03-15
хариулт:
энэ тэгээд оросын сайтаас нь орос хэлтэй орчужлагч сэтгүүлч орчуулаад хүргээд бга юм биш үү?
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй улсууд билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын ард түмнийг Украины алан хядагчидаас хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-03-15
Зочин:
Мундаг
2022-03-15
зочин:
күйээ мөн их зоригоо жинхэнэ шударга зоригтон бна даа
2022-03-15
МУ-ын иргэн Р.Д:
Оросын 1-р суваг Кремлийн худал суртал ухуулгын гол хэрэгслэл гэдгийг зоригтой илчилсэн мундаг бүсгүй. Орос-д ийм зориг зүрхтэй шударга иргэд зөндөө байгаа. Оросын жирийн ард иргэд дайн тулааны эсрэг байгаа
2022-03-15