Сурвалжилга: Электрон тамхи 17 500-117 000 төгрөгийн үнэтэй байна
2022-03-15

 

Сүүлийн үед залуус Vape буюу электрон тамхийг маш ихээр хэрэглэх болсон. Хотын гудмаар зөрөх хүмүүсийн ихэнх нь электрон тамхи сорж харагдана. Ингэхдээ электрон тамхийг тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст зориулан үйлдвэрлэдэг гэх яриа байдаг ч энэ нь төөрөгдөл юм. Электрон тамхинд уламжлалт тамхинд агуулагддаг хорт бодисууд бүгд агуулагддаг байна. Өөрөөр хэлбэл, орчин үеийн соёлтой хэрэглээ гэх боловч аюултай зүйл юм аа.

 

 

Электрон тамхины шингэнд дараах бодисууд агуулагддаг байна.

 

  • Никотин

  • Propylene glycol

  • Карсиноген

  • Бензол

  • Акролеин

  • Диацетил

  • Diethylene glycol

  • Кадми зэрэг бодисууд байдаг байдаг аж.

 

Иймд электрон тамхины үнэ, хэдэн насныхан илүү их худалдан авч хэрэглэдэг талаар сурвалжиллаа.

 

Бид эхний ээлжид хотын төвийн томоохон худалдааны төвүүд болон дэлгүүрүүдээр орлоо. Бүгд электорон тамхи худалдаалах аж. Ингэхдээ 21-ээс дээш насны иргэдэд худалдаална гэсэн анхааруулах бичиг хадсан байв. Мөн электрон тамхи нь Relx, Moti, Snow plus, Remax зэрэг үйлдвэрээсээ хамаарч үнийн хувьд харилцан адилгүй байна.

 

Электрон тамхины дундаж үнэ:

 

  • Цэнэглэдэггүй электрон тамхи: 17500-33500 төгрөг

  • Цэнэглэдэг электрон тамхи: 35000-117000 төгрөг

  • Под-3ширхэг:35000 төгрөг

  • Под-2 ширхэг: 24500 төгрөг тус тус байна.

 

Мөн фэйсбүүк хуудаснаа электрон тамхи худалдаа, электрон тамхи сонирхогчдын цуглах газар зэрэг группууд байх бөгөөд залуус дэлгүүрийн үнээс арай хямд үнээр электрон тамхи худалдан авах боломжтой. Мөн электрон тамхины талаарх мэдээллүүд байх аж. Цахим орчинд электрон тамхийг 18-аас дээш насны иргэдэд худалдаалдаг байна.

 

 

Электрон тамхины хэрэглээг хязгаарламаар байна

 

Баянгол дүүргийн иргэн Б.Жаргал:

 

-Залуучууд бүгд л  электрон тамхи татаж харагдах юм. Дан залуучууд ч гэлтгүй өсвөр насны хүүхдүүд ч татаж харагдана. Тамхи 21-ээс дээш насны иргэдэд худалдаалдаг. Гэтэл зарим дэлгүүрүүд нас асуухгүйгээр шууд худалдаалж байна. Электрон тамхины хэрэглээг хязгаарламаар байна.

 

Электрон тамхи уламжлалт тамхинаас бага хор нөлөөтэй 

 

Баянгол дүүргийн иргэн Б.Буянхишиг:

 

-Би оюутан. Манай үеийн хүүхдүүд бүгд л электрон тамхи татаж байна. Бүх дэлгүүрт тамхи зардаг. Тамхинаас гарахын тулд электрон  тамхи татдаг гэж бидний үеийнхэн ойлгодог. Уламжлалт тамхинаас хор бага гэсэн. Тиймээс л залуус хэрэглэдэг байх.

 

Электрон тамхи татдаггүй

 

Хан-Уул дүүргийн иргэн Г.Ган-Эрдэнэ:

 

-Электрон тамхи татдаггүй. Ер нь тамхи татдаггүй. Электрон тамхийг залуус маш их хэрэглэдэг. Өөрсдийнх нь  хүсэл сонирхол байдаг байх. Би сайн мэдэхгүй байна.Тамхины бага хор нөлөөтэй гэдэг юм билээ.  

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Тамхи л бол тамхи. Сайтар боловсруулсан, никотин болон бусад хордуулагч, донтуулагч, хорт хавдар үүсгэгч химийн хортой нэгдлүүд агуулсан хор шүү дээ. Хүний биед хэрэгтэй нэг ч сайн зүйл бдаггүй, найрлагад нь! Хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол мэдлэгийг сайжруулах хэрэгтэй бнаа. Эрүүл мэндийн байгууллагууд нь ажлаа хийгээсэй. Электрон, усан, янжуур гээд төрөл бүрийн тамхиндаа донтоод, живээд л, хаа сайгүй хэрэглээд л, улам бага залуугаасаа донтоод, хордоод, үхээд л байж байг уу?!
2022-03-16
Энэ тэнд авгай хүүхнүүд хүртэл ямбий царайлаад сороод зогсож байх юм, больцгоо, сайн юм огт биш шүү
2022-03-15