Украинд дайн эхэлснээс хойш 90 хүүхэд амиа алджээ
2022-03-15

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар хоёрдугаар сарын 24-ний өдөр тус улс "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлж, Украин руу халдаж эхэлсэн. 

 

Энэ өдрөөс хойш гуравдугаар сарын 14-ний үдэш хүртэлх хугацаанд Украинд 90 хүүхэд амиа алдаж, 100 орчим хүүхэд шархадсан Украины албан тушаалтан мэдээлсэн талаар ВВС агентлаг дамжуулжээ.

 

Энэ мэдээллийг шалгах боломжгүйг ВВС онцолсон бол Украины албан тушаалтан дээр өгүүлсэн тоо нь бүрэн бус мэдээлэл байж болзошгүй, бөмбөгдөлт, байлдаан үргэлжилж байгаа газруудаас цаг үеийн мэдээллийг шуурхай авч чадахгүй байгааг онцолсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Путин алуурчин, гэмт хэрэгтэн. 21-р зууны ГИТЛЕР. Хүчирхэг том гүрэн хүч багатай орныг дуртай цагтаа зэвсгийн хүчээр түрэмгийлж болно гэсэн муу жишиг тогтоох вий. Хятад ч анхааралтай ажиглаж байгаа нь дамжиггүй.
2022-03-15