Словак Оросын талд тагнуул хийсэн хэргээр гурван хүнийг баривчилжээ
2022-03-15

Украины хөрш орон болох Словак улс Оросын талд тагнуул хийсэн хэргээр гурван хүнийг баривчилсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Өмнө нь, даваа гарагт Оросын гурван дипломатыг хөөн гаргаж байгаа талаар Словак улс мэдэгдэж байлаа. Харин мягмар гарагт мэдээлэл хийхдээ Оросын талд тагнуул хийсэн хэргээр гурван хүнийг баривчлан саатуулах болсон талаараа онцолсон байна.

 

Словакийн Dennik N сонины мэдээлснээр, баривчлагдсан хүмүүс нь Словакийн иргэд гэнэ. Тодруулбал, Словакийн Батлан хамгаалах яамны нэг хурандаа, сөрөг тагнуулын нэг ажилтан түүнчлэн худал мэдээлэл тараасан хэргээр гуравдугаар сарын хоёрны өдөр хаагдсан, Оросын талыг баримтлагч сайттай холбоотой нэг хүн гээд нийт гурван хүн Оросын талд тагнуул хийсэн хэргээр баривчилагджээ.

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Словакийн Гадаад хэргийн мэдэгдэлд Оросын Элчин сайдын яамыг дипломат харилцааны талаарх Венийн конвенцийг баримтлахыг уриалж байгааг онцолжээ. Словакийн нийслэл Братислав хотод байх Оросын Элчин сайдын яаманд 17 дипломат ажилладаг юм.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
2023-03-03