Хөвсгөл аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2022-03-15

 

Хөвсгөл аймгийн Ханх сумын 2 дугаар багийн “Хачим” гэдэг газар 03.14-ний өдрийн 16:14 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 16:19 цагт ШУА-ийн ООГХ-с цахим шуудангаар ирүүлжээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин