Өмнөд Солонгос Украин руу цэргийн материалын тусламж илгээнэ
2022-03-15

Бүгд Найрамдах Солонгос Улс Украин руу хүмүүнлэгийн тусламжаас гадна цэргийн тусламж илгээхээр шийджээ. Гэхдээ энэ тусламжид зэвсэглэл багтахгүй гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Пу Сын Чан мэдэгдсэнийг Ройтерс дамжуулжээ. 

 

"Тусламжид юу багтах талаарх шийдвэр гарсан. Одоо хэрхэн хүргэх зэрэгтэй холбоотой төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж байна. Манай засгийн газар Украинд зэвсэглэл биш харин цэргийн эд зүйлсийг илгээхээр шийдсэн" хэмээн БХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ. 

 

Өмнөд Солонгоос илгээх тусламжид цэргийн дуулга, хуурай хүнс, хөнжил, эмийн сан, майхан зэрэг нийт 20 төрлийн бүтээгдэхүүн багтаж байгаа бөгөөд нийтдээ 804 мянган ам.долларын тусламжийг Украин руу хүргэх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин