Украин Оросын байлдааны хохирлын талаар мэдээллээ

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Оросын арми Украин руу довтолж эхэлсэн. Ингэснээр байлдааны ажиллагаа 19 дэх өдрөө үргэлжилж байна.
Энэ хугацаанд Оросын арми нийтдээ 13,5 мянган цэргийн алба хаагчаа алдсан гэж Украины арми мэдээлснийг УНИАН агентлаг дамжуулжээ. Украины Ерөнхий штабын мэдээлснээр Оросын армийн алагдсан, шархадсан хүний тоо нийлээд 13,5 мянгад хүрсэн бол байлдааны ажиллагааны хугацаанд нийт 400 гаруй танк, 81 онгоц, 95 нисдэг тэргээ алдсан гэнэ.
Энэ мэдээллийг хөндлөнгөөс шалгах боломжгүй юм. Оросын тухайд амь үрэгдсэн цэргийн алба хаагчид болон бусад байлдааны хохирлын талаар мэдээлэл өгөхгүй байгаа бөгөөд дайн эхэлснээс хойш 500 хүн амь үрэгдсэн гэсэн мэдээллийг л хүлээн зөвшөөрч байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ