Дайны үеэр Украины сэтгүүлч, Фокс Ньюсийн зураглаач амиа алджээ

Оросын цэргүүд Украины сэтгүүлч болон Фокс Ньюс агентлагийн зураглаачийг хөнөөсөн талаар Украины 24 канал агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр энэ хэрэг Украины Киев мужид болжээ.
Гадаадын хэвлэлийн зураглаач болон Украины сэтгүүлч эмэгтэйг хөнөөсөнтэй холбоотойгоор Украины Прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Хэргийг тодруулбал, гуравдугаар сарын 15-ны өдөр Киев мужийн Горенка сууринд хэвлэлийнхний сууж явсан автомашин Оросын цэргүүдийн артиллерийн суманд өртжээ. Ингээд дотор нь сууж явсан Америкийн Фокс Ньюс агентлагийн зураглаач, Ирландын иргэн шархдан, амиа алдсан байна. Түүнчлэн Украины сэтгүүлч эмэгтэй ч шархдан, тусламж авч чадалгүй амиа алджээ.
Эдгээр хэвлэл мэдээллийн ажилтнууд гуравдугаар сарын 13-ны өдөр хотоос хүн амыг нүүлгэн шилжүүлж байгаа тухай сурвалжлага бэлтгэхээр Киев мужийн Ирпень хотод очсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ