Украины Ерөнхий штаб: Орос бие бүрэлдэхүүнийхээ 40 хувийг алдсан

Гуравдугаар сарын 15-ны өдрийн дүнгээр байлдааны үйл ажиллагааны нөхцөл байдлын талаар Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдээлжээ. Энэ мэдээллийг ВВС дамжуулсан байна.
"2022 оны гуравдугаар сарын 15-ны байдлаар дайсан Украины нутаг дэвсгэр дээрх "ажиллагаанд татагдсан" бие бүрэлдэхүүнийхээ 40 орчим хувийг алдсан" хэмээн Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгдсэн байна.
Түүнчлэн бүхий л чиглэлд Оросын довтолгоо саарсан, украинчуудын хувьд Мариуполь дахь нөхцөл байдал хүнд байгаа гэж Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдээлжээ.
Энд дуулгахад, дайн, байлдаан болж байгаа үед аль нэг талаас мэдээлсэн байлдааны хохирлын талаарх мэдээллийг шалгахад хүндрэлтэй байдаг. Мөн одоогоор Украины талаас өөр эх сурвалж хоёр талын байлдааны хохирлын талаар мэдээлээгүй байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ