Украинд олон сэтгүүлч амиа алдаж, шархаджээ
2022-03-16

Украины эсрэг явуулж буй Оросын түрэмгийллийн улмаас гурван сэтгүүлч амиа алдаж, олон сэтгүүлч, хэвлэлийн ажилтан шархадсан гэж Украины хүний эрхийн асуудал эрхэлсэн албан тушаалтан болох Людмила Денисова мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ. 

 

"ОХУ-ын эзлэн түрэмгийлэгчид Украин дахь тэдний цэргийн гэмт хэргийг үнэн бодитоор мэдээлж буй хүмүүсийн эсрэг тэмцэж, олон сэтгүүлчийг хөнөөж, шархдуулж байна. Оросын цэргүүдийн гарт 35 сэтгүүлч хохирлоо" хэмээн тэрбээр Телеграм сувагтаа бичсэн байна.

 

Түүний мэдэгдсэнээр, Николаев орчимд сэтгүүлч Виктор Дударь, LIVE -ийн зураглаач Евгений Сакун пуужингийн цохилтын үеэр амиа алдсан бол АНУ-ын иргэн, сэтгүүлч Брент Рено Ирпеньд амиа алджээ. Үүний зэрэгцээ Украины сэтгүүлч, АНУ-ын зураглаач нар амиа алдсан талаарх мэдээллийг гуравдугаар сарын 15-ны өдөр Украины хэвлэлүүд дамжуулсан.

 

Цаашлаад, Чех, Дани, Британийн сэтгүүлчид халдлагад өртсөн талаар Украины хэвлэлүүд мэдээлжээ.

 

Хэвлэл мэдээллийнхнийг хөнөөж, буудаж байгаа нь Гаагийн конвенц, тунхаг, Дайны хохирогчдыг хамгаалах тухай Женевийн конвенци, түүний нэмэлт протоколууд зэрэг олон улсын гэрээ хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг хэмээн Денисова цохон тэмдэглэсэн байна. Тиймээс ОХУ-ын эсрэг дарамт шахалтаа нэмэгдүүлэхийн тулд олон улс боломжит бүх арга хэмжээг авах ёстой гэж тэрбээр мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Loyle Carner:
HOW TO TRACK DOWN AND RECOVER LOST HACKED OR STOLEN BTC//ETH Hey guys it's Loyle Carner, a UK rapper. Do you need help in; retrieving stolen bitcoin, recovering scammed bitcoin, reporting a bitcoin scammer to reclaim crypto? There is only one way to go about recovering your lost money. You should hire bitcoin recovery experts, Lost Recovery Masters helps recover money lost to binary options forex, and bitcoin cryptocurrency scams. contacts Website https://lostrecoverymasters.com/ Support team Mail Support@lostrecoverymasters.com WhatsApp: +1(204)819-5505.
2023-10-31