УНИАН: Оросын цэргүүд эмнэлгийн эмч, өвчтөнүүдийг барьцаалжээ
2022-03-16

Оросын цэргүүд Мариуполь хотод байх Эрчимт эмчилгээний эмнэлгийн эмч, өвчтөнүүдийг барьцаалсан талаар Украины Донецкийн мужийн цэргийн захиргааны дарга Павел Кириленко Телеграм хуудсандаа мэдээлжээ. 

 

"Оросын эзлэн түрэмгийлэгчид эмч, өвчтөнүүдийг барьцаалжээ. Энэ мэдээллийг эмнэлгийн нэг ажилтан өгч амжсан юм" хэмээн Павел Кириленко бичсэн байна.

 

Кириленкогийн өгүүлснээр, эмнэлгээс гарах боломжгүй, тасралтгүй буудаж байгаа, машинууд хоёр хоногийн туршид эмнэлэг рүү ойртож чадахгүй байгаа гэнэ. Мөн ойр орчмын орон сууцнуудаас 400 хүнийг эмнэлэг рүү хөөж оруулсан, тэд гарах боломжгүй байгаа гэж Кириленко мэдэгджээ.

 

УНИАН агентлагийн мэдээлснээр, Оросын цэргүүд энэ эмнэлгийг бараг л сүйтгэсэн ч эмч, өвчтөнүүд энэ эмнэлэгийн хонгилд ажиллаж, эмчлүүлсээр байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
v:
энэ хуурамч мэдээлэл шүү.украйны нацистууд өөрсдөө хүүхэд эмэгтэычүүдийг барьцаалаад хот суурингаас гаргхгүй байгаа.оросууд тэднийг барьцаалах ямарч шаардлагагүй.энгийн иргэд нь холдчихвол фашистуудыг газартай нь тэгшилж чадна ямарч асуудалгүй.
2022-03-16
1 украйн хүүхэн уйлаад юу болоод байгааг хэлэхгүй яасын мэдээгүй гээл байхын. дайн болно гэж ану зарлаад 10 хоносны дараа дайн эхэлсэн. хүмүүс мэдээ үздэггүйн гай. чухал мэдээнүүүд нийтийн сүлжээнд байдаггүй шүү.
2022-03-16
Оросууд арчаагаа алдсаар. Иди Наху Путин
2022-03-16