Шмигаль: Оросын түрэмгийллийн улмаас Украинд 565 тэрбум долларын хохирол учирсан

Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Оросын арми хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Украин руу довтолж эхэлсэн. Талууд цэргийн ажиллагаа эхэлсэн дөрөв дэх өдрөөс эхлэн хэлэлцээ хийж эхэлсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Ингэснээр байлдааны ажиллагаа 20 дахь хоногтоо үргэлжилж, Украинд учирсан хохирол өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.
Сүүлийн үеийн мэдээллээр, Украинд учирсан хохирол 565 тэрбум долларт хүрсэн гэнэ. Энэ талаар Украины Ерөнхий сайд Денис Шмигаль мэдэгджээ.
"Оросын түрэмгийллийн улмаас эдийн засагт учирсан хохирлыг үнэлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Урьдчилсан тооцооллоор, Украинд учирсан шууд хохирол 565 тэрбум ам.доллар болж байна" хэмээн Денис Шмигаль мэдэгджээ.
Энэ хохирлыг ОХУ-ын өмч хөрөнгийг хурааснаас үүдэх орлого болон гадаадын түншүүдийн тусламж дэмжлэгээр нөхнө гэж Украины Засгийн газар тооцоолж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ