БНХАУ электрон тамхины хяналтыг чангатгана
2022-03-16

Хятад улс электрон тамхинд тавигдах хяналт, зохицуулалтыг чангатгахаар болжээ. Энэ талаар БНХАУ-ын Тамхины монополийн газраас мэдээлсэн байна. 

 

Энэ газраас гаргасан тогтоолд зааснаар, тавдугаар сарын нэгний өдрөөс эхлэн электрон тамхи үйлдвэрлэгчид, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэлтийг тусгай зөвшөөрөлтэй болгох аж. 

 

Жэнминь жибао сонины мэдээлснээр, сүүлийн жилүүдэд хуулинд тодорхой заалт, зохицуулалтгүйн улмаас зарим бүтээгдэхүүн дээр никотины агууламжийг заадаггүй, түүнчлэн электрон тамхины найрлагад үл мэдэгдэх нэмэлтүүд оруулан үйлдвэрлэдэг байсан гэнэ. Тиймээс энэ байдлыг өөрчилж, бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанар төдийгүй тээвэрлэлт, импорт, экспортод тавих хяналтыг чангатгахаар болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин