АНУ Путинийг дайны гэмт хэрэгтэн хэмээн нэрлэв

АНУ-ын Сенат Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг дайны гэмт хэрэгтэн хэмээн нэрлэсэн тогтоолыг санал нэгтэйгээр баталсан талаар ВВС агентлаг мэдээллээ.
"Владимир Путин Украины ард түмний эсрэг үйлдсэн харгислалынхаа төлөө хариуцлагаас бултаж чадахгүй хэмээн энэ танхимд байгаа ардчилсан намынхан, бүгд найрамдахчууд бид бүгд хамтдаа мэдэгдэж байна" хэмээн Сенат дахь ардчилсан намынхны олонхын бүлгийн дарга Чак Шумер мэдэгдсэн байна.
Тогтоолын төслийг Бүгд найрамдах намын гишүүн Линдси Грэм Сенатад өргөн барьжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ тогтоолд Путинийг буруутгаснаас гадна Олон улсын эрүүгийн шүүх, дэлхийн улс орнуудад хандан Украин дахь Оросын армийн гэмт хэргийг мөрдөн шалгахыг уриалсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ