Зеленский АНУ-ын Конгрессд үг хэлнэ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт АНУ-ын Конгрессд үг хэлэхээр болжээ. Энэ талаар тэрбээр Фейсбүүк хуудсандаа нийтэлсэн видео бичлэгтээ өгүүлсэн байна.
"Лхагва гарагт би АНУ-ын Конгрессд үг хэлнэ. Тун чухал үйл явдал. Ерөнхийлөгч Байден болон АНУ дахь Украины бусад найз нөхдөд манай улсыг 13,6 тэрбум доллараар дэмжихээр болсонд талархал илэрхийлье" хэмээн Зеленский мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, энэ санхүүжилтийг тусгасан хууль батлагдсан байна. Ингэснээр Украиныг бүрэн сэргээх эхний алхам болно гэж үзэж байгаагаа Зеленский илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ