Хойд Солонгос баллистик пуужин харважээ
2022-03-16

БНАСАУ лхагва гарагт пуужин хөөргөжээ. Энэ нь баллистик пуужин байж болзошгүй гэж Японы  NHK суваг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Японы Батлан хамгаалах яам Хойд Солонгос ээлжит пуужингаа харвасантай холбоотой мэдээлэл цуглуулж, дүн шинижилгээ хийж байгаа гэнэ. Түүнчлэн Пхеньян пуужин хөөргөснөөс үүдэлтэйгээр учирсан байж болзошгүй хохирлын талаарх мэдээлэл цуглуулах хямралын штабыг Японы Ерөнхий сайдын ажлын алба ажиллуулж эхэлсэн байна.

 

Хойд Солонгос энэ онд нийтдээ 10 дахь пуужингаа хөөргөсөн нь энэ бөгөөд энэ улс удаа дараа пуужин хөөргөж байгаагийн улмаас БНСУ болон АНУ-ын цэргүүд Солонгосын хойг дахь цэргийн анги нэгтгэлээ бэлэн байдалд шилжүүлж, байнгын мэдээлэл солилцож байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ нэг хөөрсөн банди бас пуужин харваж их тоглох юм аа. Хөөрхий АНУ-д сануулаад байгаа санаатай. Бас ч гэж хоосонгүй толгой шүү, санаа оноо гэж хашир бурхи. Бас цагаа олж шоу хийчих гээд амьхандаа үзээд байх шиг байгаа юм. кккк
2022-03-16
zochin:
Oros odoo Xoid solongostoi naizlax xeregtei. Xen ch xaldaj chadaxgui
2022-03-16