Хятад Орост эдийн засгийн тусламж үзүүлнэ

БНХАУ-ын эрх баригчид Орост эдийн засгийн тусламж илгээхээр хэдийнэ шийдсэн гэнэ. Энэ талаар The Guardian сонин холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.
Түүнчлэн Хятад улс ОХУ-тай хамтран ажилласан хэвээр байна, учир нь ийм санаачилгыг Ши Жинпинь гаргасан гэж The Guardian мэдээлсэн байна. Энэ сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжийн үзэж байгаагаар, Ши Жинпинь болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг "АНУ-ын дэлхий дахинд тогтоосон ноёрхолд цэг тавих" гэсэн эрмэлзэл нь нэгтгэдэг гэнэ.
Энэ мэдээлэл гарахаас өмнө, Америкийн хэвлэлүүд Орос улс Хятадаас цэргийн тусламж хүссэн гэсэн мэдээллийг дамжуулж байлаа. Харин ОХУ болон Хятад энэ мэдээллийг үгүйсгэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ