Японд газар хөдлөлтийн улмаас гурван хүн амиа алджээ
2022-03-17

Гуравдугаар сарын 16-нд Японы Хоншю арлын зүүн эрэг орчимд 7,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт нь Фукушимагийн эрэг орчимд, 60 км гүнд байсан гэж NHК мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр хүчтэй газар хөдлөлтийн улмаас гурван хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн хүний тоо 88 болж нэмэгджээ. 

 

Түүнчлэн байгалийн гамшгийн улмаас Токиогийн зарим дүүргүүдэд цахилгаан эрчим хүч тасалдаж, нийтдээ 700 мянга орчим өрх цахилгаангүй болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин