Энэтхэг Оросоос 15 сая баррель газрын тос авах боломжтой гэв
2022-03-17

Газрын тос хамгийн ихээр импортолдог орнуудын гуравт жагсдаг Энэтхэг улс Оросоос газрын тос хөнгөлөлттэй үнээр авах, ийм хэлэлцээ хийхэд үндэсний валютаар тооцоо хийх боломжийг судалж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан. 

 

Энэтхэг улс ОХУ-аас 15 сая баррель түүхий газрын тос импортлох боломжтой гэнэ. Энэ талаар Business Standard сонин холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулсан байна. 

 

 

 

Энэтхэг ийнхүү их хэмжээний газрын тос худалдан авахдаа хоёр талын тооцоонд рубль, рупийг ашиглахаар талууд хэлэлцэж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэг, ОХУ томоохон түнш тул энэ асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байгаа талаарх мэдээлэл гарч байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин