Канад Беларусийн онгоцуудыг агаарын орон зайдаа нэвтрүүлэхгүй
2022-03-17

ОХУ Украин руу довтолсноос хойш олон улс Оросын эсрэг төдийгүй энэ довтолгоог дэмжсэн гэж үзэн Беларусийн эсрэг ч хориг арга хэмжээ тавьсаар байгаа юм. Энэ удаад Канад улс Беларусийн онгоцуудыг агаарын орон зайд нэвтрэхийг хоригложээ. 

 

Канадын Тээврийн яамны мэдэгдсэнээр, Оросыг дэмжигчид болон Орос Украин руу довтолсны эсрэг тавьж буй эдийн засгийн цогц арга хэмжээний хүрээнд ийм шийдвэр гаргасан байна. "Бид Беларусийн агаарын тээвэрлэгчид болон онгоцуудыг Канадын агаарын орон зайд нэвтрүүлэхгүй" хэмээн яамнаас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. 


Эргэн сануулахад, ОХУ Ерөнхийлөгч Путиний тушаалаар хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Украины нутаг дэвсгэр дээр байлдааны ажилагаа явуулж байна. Оросын арми эхлээд цэргийн объектуудад цохилт өгч байсан бол цаашлаад Киев, Харьков, Херсон, Мариуполь зэрэг суурин бүсүүд рүү халдах болсон талаар Украины хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин