Озэки Митакэүми “Хару” башёг тэргүүлж байна
2022-03-17

Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн “Хару” башё үргэлжилж байна. Дөрвөн өдрийн дараах байдлаар Монгол бөхчүүд доорх амжилттайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.

 

 

Ёкозуна Тэрүнофүжи Ган-Эрдэнэ 3 даваа 1 унаатай

Маэгашира -2 Тамаваши Мөнх-Оргил 1 даваа 3 унаатай

Маэгашира барууны-2 Ичиножёо Ичинноров 2 даваа 2 унаатай

Комүсүби Хошёорюү Бямбасүрэн 2 даваа 2 унаатай

Маэгашира-4 Кирибаяама Лхагвасүрэн 3 даваа 1 унаатай байна.



Энэ башёд “озэки” цолтой 3 бөх зодоглож байгаагаас Такакэйшо 2 даваа 2 унаатай, Митакэүми 4 даваатай яваа бол Шодай 4 өдрийн турш ялалтгүй, 4 унаатай байна.

 

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:00 цагаас 5 дахь өдрийн барилдаанд эхэлнэ.

 

Б.Дарьсүрэн

Shuud.mn
Сонин хачин