"Монгол цэргийн өдөр"-ийн барилдаанд Зэвсэгт хүчний бөхчүүд тэргүүллээ
2022-03-18 08:50

 

“Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Анар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд тэргүүтэй 256 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Алдар СХ, Эрдэнэсийн хотхон ХХК, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” СХ, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт“ дэвжээний бөх, улсын гарди Мягмарын Бадарч үзүүрлэв. Их шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Монос” групп, МИАТ ХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Содномдорж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Алдар СХ, "Ажнай" корпораци, Таван толгой ХК, Говийн хүчтэн дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр нар шалгарлаа.

 

 

Дунд шөвөгт улсын харцага Б.Орхонбаяр, Б.Зоригтбаатар, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, аймгийн хурц арслан Б.Лхагвадорж нар үлдэв.

 

Мөн өнөөдрийн барилдааны үеэр шөвгийн найман бөхөөс МҮБХ, Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагатай хамтран допингийн явцын шинжилгээ авлаа.

 

Дараагийн барилдаан гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Өвөрхангай аймгийн Сант сумын "Илдэн бэйлийн хүчтэн" бөхийн холбооны нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн ээлжит барилдаан, гуравдугаар сарын 20-нд 12:00 цагаас “Наурыз” баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Shuud.mn
Сонин хачин