Ганболдын Болорт Бригадын генерал цол хүртээлээ
2022-03-18

Монгол Улс анх удаа эмэгтэй генерал цолтонтой боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт цэргийн дээд цол - Бригадын генерал цолыг хүртээлээ.

 

 

Ганболдын Болор нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор 2 удаа, НҮБ-ын төв штабын удирдах албан тушаалд Монгол Улсаас ажиллах анхны офицер болон томилогдож, үүргээ нэр төртэйгөөр амжилттай гүйцэтгэж ирсэн бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах бодлогыг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг эмэгтэй офицер юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ чинь шагнал биш ээ, тасгийн дарга байснаа газрын дарга болж албан тушаал ахисантай адил явдал аа, сансарт ниссэн юм шиг л, эсвэл цоо шинэ гариг нээсэн юм шиг л байх юм
2022-03-20
????
2022-03-18
ГЕНЕРАЛД:
Сайхан мэдээ байна. МУ-ын Зэвсэгт хүчинд алба хааж буй мянга мянган бүсгүйчүүдээс анхны Генерал цолтон болж буйд баяр хүргье.
2022-03-18