ВИДЕО: Беларусийн сайн дурын батальон украинчуудад туслахаа амлав
Беларусийн Кастусь Калиновскийн нэрэмжит сайн дурынхны батальоны мэдэгдэл бүхий дүрс бичлэгийг тус улсын нийгмийн зүтгэлтэн Франтишек Вячорка Твиттер хуудсандаа нийтэлжээ. Энэ мэдэгдэлд сайн дурын дайчид украинчууд, тэр дундаа Мариуполь хотыхонд хандсан байх аж. Тэд Оросын эзлэн түрэмгийлэгчидтэй тэмцэхэд Украиныг дэмжижг байгаагаа илэрхийлсэн байна.
"Орос улс тэнд жинхэнэ геноцид үйлдсэн. Улмаар Мариуполийг газрын хөрснөөс арчихыг оролдож байна. Энэ нь ч ойлгомжтой, учир нь Мариуполь бол Украины дорнод фронт. Украины Мариуполь дээгүүрх агаарын орон зайг хаах ёстой" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
Сайн дурын дайчид Украиныг үгээр төдийгүй үйлдлээр дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тэд Мариуполийг чөлөөлөх ажилд туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ