Гэрээсээ гараад сураггүй болсон 84 настай эмэгтэйг хайж байна
2022-03-18

 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гурванбаян багийн “Дэл-Үзүүр” гэдэг газар Тус сумын харьяат иргэн Л 03.16-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.17-ны өдрийн 18:18 цагт хүлээн авсан байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Л /84 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Өмнөдэлгэр сумын чиглэлд 19:40 цагт явсан бөгөөд 22:20 цагт цагт очиж хоножээ. Улмаар өнөөдөр өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.  

Shuud.mn
Сонин хачин