ОХУ, Украины хэлэлцээ өнөөдөр үргэлжилнэ
2022-03-21

Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ гуравдугаар сарын 21-ний даваа гарагт үргэлжилнэ гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Михаил Подоляк мэдээлснийг УНИАН агентлаг дамжуулжээ. 

 

"Маргааш өглөө дараагийн шат үргэлжилнэ. Үүнээс өмнө ажлын дэд хэсгүүдэд эрчимтэй ажил явагдсан" хэмээн Михаил Подоляк мэдэгдсэн байна.

 

Даваа гарагт болох хэлэлцээ цахимаар үргэлжлэх аж. Өмнө нь Украины тал мэдэгдэл хийхдээ, ОХУ, Украин өдөр бүр цахимаар хэлэлцэж байгаа хэмээж байв.

 

Эргэн сануулахад, талуудын хэлэлцээний эхний шат хоёрдугаар сарын 28-ны өдөр болж, цаашлаад гуравдугаар сарын 14-ний өдөр дөрөв дэх шатны хэлэлцээ хийсэн ч ОХУ, Украин тохиролцоонд хүрч чадаагүй л байна. Мөн энэ хугацаанд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын Ерөнхийлөгч Путинд шууд хэлэлцээ хийх саналыг удаа дараа тавьсан ч хоёр талын төрийн тэргүүний уулзалт хэзээ болох нь тодорхойгүй байгаа юм. Оросын талаас Зеленскийтэй уулзах боломжийг үгүйсгээгүй бөгөөд гэхдээ үүнээс урьтаж ажлын хэсэг болон сайд нар оногдсон ажлаа гүйцэтгэх ёстой хэмээн Кремль мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-03-23