Соёл судлалын ухааны доктор Татегийн Етекбайд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
2022-03-21

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. “Дастан” ХХК-ийн зөвлөх, Соёл судлалын ухааны доктор, судлаач Татегийн Етекбайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

 

Тэрбээр, Монгол Улсын соёлын салбарт 48 жил ажиллахдаа хэвлэлийн бүтээгдэхүүний чанар, хүртээмжийг сайжруулах, чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулахад арга зүйгээр хангаж, улс орны хөгжил, хэвлэлийн салбарын тулгамдсан асуудлаар олон арван бүтээл туурвиж, дэлхийн 100 гаруй, үндэсний 320 гаруй үлгэрийг орчуулан хэвлүүлж, ард түмнийхээ оюуны хэрэгцээг хангахад мэдлэг чадвараа дайчлан ажиллажээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Казак гэхээрэй л шагнуулж байх ёстой юм уу Манай станцад 40 жил ажилласан хамгийн хүнд ажлын байранд олон монгол хүмүүс аваагүй шагналыг хэдэн кацакууд бүгд авсан ажлаа одоо болиоч ээ
2022-03-21