Барилгын салбарынхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хугацаатай шаардлага хүргүүллээ
2022-03-21

 

Төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй компаниуд үнийн өсөлтийг шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлах болсон талаар мэдээлэл хийж байна.

 

Барилгын компанийн төлөөлөл “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарт хугацаатай шаардлага хүргүүлэх тухай асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.

 

Бид 2021 оны аравдугаар сард хил гаалийн байдлаас үүдэлтэй барилгын материалын огцом үнийн өсөлтөөс шалтгаалсан алдагдлыг ярьж эхэлсэн. Төрийн захиалгаар барилгын ажил үүрэг гүйцэтгэдэг  21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл байна.

 

Арваннэгдүгээр сард УИХ-ын 88 дугаар тогтоол гарсан. Гэвч  өнөөдрийг хүртэлх хугацаанд уг тогтоол хэрэгжихгүй байна. Засгийн газар ажил хийхгүй байна. Энэ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийж байгаа компаниудын хувьд маш хүндрэлтэй болж байна. Учир нь Барилга хот байгуулалтын яам он гарсаар барилгын үнийн индексийг баталж, магадлал хийх түр журмыг боловсруулж, Сангийн яамд зөвшилцөх бичгийг хүргүүлсэн юм билээ. Харамсалтай нь Сангийн яам асуудлыг одоо хүртэл шийдээгүй. Тиймээс бид Ерөнхий сайдад анхааруулж байна.

 

Учир нь 2021 оны алдагдлыг нөхөөгүй байтал 2022 оны үнийн өсөлт бий болсон. Сая гуравдугаар сарын 01-нээс дотоодын цементний үйлдвэрүүд үнээ 30 хувь нэмлээ. Баруун аймгуудад бензин, шатахууны үнэ нэмэгдлээ. Барилгын компаниуд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй боллоо. Барилгын салбар 100 хувь хувьчлагдсан. Бид улсын төсвөөр барилга барьж гүйцэтгэдэг. Гэтэл улсын төсөвтөө багтахаа больсон.

 

Бид судалгаа авсан. Судалгаанд оролцсон компаниудын 97.7 хувь нь  хил гаалийн нэвтрүүлэлт, бараа материалын хомстол, үнийн өсөлтөөс шалтгаалан алдагдалд орсон байна. Алдагдлаа нөхүүлэхийг компаниуд хүсэж байна. Ингэхдээ 2022 оны улсын төсөвт тодотгол хийлгэж, шийдэх шаардлагатай байна. Засгийн газар асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол барилгын компаниудын үнийн өсөлтийг хязгаарлаж чадахгүй болох гээд байна. Маш олон компаниуд дампуурах гээд байна.

 

Бид маш олон ажлын байр бий болгож, бүтээн байгуулалт хийдэг. Сангийн сайд аа Барилга хот байгуулалтын яамны гаргаж өгсөн үнийн индексийг нэн даруй батлах шаардлагатай.  Бид хариуцлага ярина. Дараагийн ажлуудыг хиймээр байна. Үнийн өсөлтийг шийдвэрлэхгүй бол дахин алдагдалд орно.

 

Өнөөдөр бид шаардлага хүргүүлнэ. Л.Оюун-Эрдэнэ сайдтай уулзаж, ярилцмаар байна. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр өрөнд орж байна. Ерөнхий сайд аа бодооч. Барилгын салбарынхныг залхаан цээрлүүлж байна. Барилгын салбарыг анхаар. Дараа дараагийн шатны арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" гэж мэдээллээ.

 

М.Насан 

 

 

Shuud.mn
Сонин хачин
h:
хулгаачууд чоно борооноор гэдэг шиг хагартлааа баяжсан лалруудын арга яг мөндөөө өгсөн авилгалаа буцааж авахгэж өлсөн дээрдэээ намын хулгаачуудааас
2022-03-21