Шереметьево нисэх буудал ажилтнуудынхаа 40 хувийг амраажээ
2022-03-21

Оросын агаарын салбарын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүд болон олон улсын нислэгүүд багассантай холбоотойгоор Оросын Шереметьево нисэх буудал ажилтнуудынхаа зарим хэсгийг гуравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн сул зогсоохоор болжээ. Энэ талаар Известия сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Шереметьево буудлын нийт ажилтны 40 хувийг сул зогсоохоор болсон байна. Сул зогсох хугацаанд ажилтнуудад цалингийнх нь 2/3 хувийг олгох бөгөөд ажлын байрыг хэвээр хадгална гэж тус буудлын төлөөлөгч Известия сонинд мэдээлсэн байна. 

 

Шереметьево бол Оросын хамгийн том олон улсын нисэх буудал юм. Энэ буудал олон улсын тээвэрлэлтийн ихээхэн хэсгийг хүлээн авдаг. Гэвч Европын орнуудын агаарын орон зай хаагдсан, онгоцуудыг ашиглахад хязгаарлалт тавьсны улмаас нислэгийн тоо эрс буурсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, хориг тавигдсанаас хойш Шереметьево буудлаас нисэх олон улсын нислэг долоо дахин буурчээ. Тухайлбал, гуравдугаар сарын 18-ны өдөр гэхэд л энэ буудлаас ердөө 13 олон улсын нислэг үйлдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цаашдаа бүгдээрээ ажилгүй болноо
2022-03-21