ВВС: Оросын амиа алдсан цэргүүдийн хамгийн залуу нь 18 настай
2022-03-22

Оросын Батлан хамгаалах яам Украинд амиа алдсан цэргүүдийн талаар мэдээлэл хийхгүй байгаа юм. Бие бүрэлдэхүүнийхээ хохирлын талаар цорын ганц удаа ам нээсэн нь гуравдугаар сарын хоёрны өдөр байв. Тухайн үед Оросын арми 498 цэргээ алдсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэж байлаа. Түүнээс хойш бие бүрэлдэхүүний хохирлын талаар огт мэдээлээгүй юм. 

 

Харин ВВС агентлагийн Оросын редакци нээлттэй эх сурвалжууд дээр үндэслэн амиа алдсан 557 орос цэргийн нэр батлагдсан хэмээн мэдээлсэн байна. 

 

Амиа алдсан олон зуун цэрэг

 

Украины талын мэдээллээр бол Оросын бие бүрэлдэхүүний хохирол 15 мянгад хүрсэн аж. Гэхдээ энэ тоондл амиа алдсан төдийгүй шархадсан хүмүүс ч багтаж байгаа хэмээн Украины УНИАН агентлаг мэдээлж байлаа.

 

Харин Америкийн Нью-Йорк Таймс сонин Америкийн тагнуулын албанаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ Оросын талаас 7000 цэрэг амиа алдсан хэмээж байв. Энэ мэдээлэл нь Оросын цэргүүдийн гэрэл зураг, хэвлэл мэдээллийн тойм, хиймэл дагуулын гэрэл зураг зэрэг дээр үндэслэгдсэн гэх бөгөөд тиймээс ч энэ тоо бодитой тоо биш байж болзошгүй гэж ВВС мэдээлжээ.

 

Орост цэргүүдийн нутгийн зөвлөл, хэвлэл мэдээлэл эсвэл цэргүүд суралцаж байсан сургуулиуд амь үрэгдсэн цэргүүдийн талаар мэдээлэх нь цөөнгүй байгаа юм. Амь үрэгдсэн цэргүүдийн тухай гагцхүү ийм мэдээлэл дээр үндэслэн ВВС агентлаг амиа алдсан орос цэргүүдийн жагсаалтыг гаргасан бөгөөд энэ жагсаалтад 557 хүн багтаж байгаа аж. Энэ жагсаалтад тодорхой нэр, цолыг бичээгүй олон зуун хүн амиа алдсан талаарх хэвлэл мэдээллийн  эх сурвалжийг багтаагаагүй гэнэ. 

 

Тусгайгийнхан болон одонтой офицерүүд 

 

Амиа алдсан гэдгийг нь Орост баталсан цэргийн алба хаагчдын дунд нэг хошууч генерал байгаа юм. Энэ нь 41 дүгээр армийн орлогч командлагч, 47 настай Андрей Суховецкий байжээ. Тэрбээр Сири дэх Оросын ажиллагаанд оролцож байсан Эр зоригийн одонгоор хоёронтоо шагнагдсан, мөн "Байлдааны гавьяаны төлөө" одон, бусад медалиар шагнагдаж байжээ. 

 

Украины талын мэдээллээр бол Оросын дөрвөн генерал амиа алдсан гэх ч албан ёсоор нэг генерал амиа алдсан нь л батлагдаж байгааг ВВС онцолсон байна. 

 

Оросын армийн батлагдсан хохирлын жагсаалтад Мордовын Виктор Исайкин, Башкирийн Сергей Порохня, Татарстаны Дмитрий Сафронов, Рязанск мужийн Николаев, Самар мужийн Руслан Руднев, Нижегород мужийн Александр Захаров, Костром мужийн Сергей Сухарев гэсэн долоон хурандаа багтаж байгаа аж.  Түүнчлэн хуурай замын цэргийн хурандаа цолтой дүйхүйц цол болох нэгдүгээр рангийн ахмад, Хар тэнгисийн флотын орлогч командлагч Андрей Палий амь үртэгдсэн гэж Севастополийн эрх баригчид баталсан байна.

 

Түүнчлэн энэ жагсаалтад есөн дэд хурандаа, 20 хошууч, 70 бага тушаалын офицер багтаж байгаа аж. Мөн десантын олон арван цэрэг, тусгайгийн долоон албан хаагч, цагдаагийн тусгай отрядын алба хаагчид, Росгвардын тусгайгийн элит отрядын дайчид багтжээ.

 

Тэдний дунд түрүүч Евгений Дудин багтаж байгаа бөгөөд ээжийнх нь өгүүлснээр, түрүүч Евгений Киевийн ойролцоох Гостомель нисэх буудал руу довтлох үед амь үрэгдсэн гэнэ.

 

Евгений Дудин албаны нохойнхоо хамт

Ээжийнх нь өгүүлснээр, Дзержинскийн дивизид хүү нь алба хааж байгаад байлдааны хоёр дахь өдөр албаны нохойтогоо хамт тушаал гүйцэтгэж яваад амь үрэгдсэн гэнэ. Харин түүний нас барсны гэрчилгээн дээр хоёрдугаар сарын 27-ны өдөр гэж бичжээ. 

 

Түүнчлэн Оросын арми найман цэргийн нисэгчээ алдсан байна. Энэ нь Орост асар их хохирол учруулж байгаа хэрэг бөгөөд учир нь нисэгч бүрийг бэлтгэхэд олон жил, хэдэн сая доллар зарлагадах шаардлагатай болдог аж. 

 

"Фронтын нисэхийн нэгдүгээр зэрэглэлийн нисэгч бэлтгэхэд дунджаар 7-8 жил, түүнийг сургах зардал нь 3,4 сая доллар, мэргэн буудагч-нисэгчийг бэлтгэхэд 10-12 жил, зардал нь 7,82 сая доллар болдог" гэж Оросын Агаарын цэргийн хүчний командлагч Александр Зелин 2019 онд ярьж байв.

 

Хамгийн залуу нь 18 настай

 

Украинд амь үрэгдсэн хамгийн залуу цэрэг нь Егор Мельников байжээ. Тэрбээр 19 нас хүрэх төрсөн өдрийнхөө өмнөх өдөр амь эрсэдсэн байна. Егор дайн эхэлсэн эхний өдөр буюу хоёрдугаар сарын 24-нд амь үрэгджээ. Түүнийг эр зоригийн одонгоор нэхэн шагнуулахаар тодорхойлсон байна.

 

 

Амь үрэгдсэн цэргийн аав Эдуард Мельников Инстаграм хуудсандаа хүүгийнхээ үхлийн талаар бичихдээ "Энэ бол миний хүү Егор! Егор Эдуардович! Би түүнээр бахархаж байна! Би огт ичихгүй байна. Цэргийн үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн. Хоёрдугаар сарын 25-нд тэр 19 хүрэх байлаа. Баатрууд мандтугай!" гэсэн пост бичжээ. Одоо энэ постыг устгасан ч Оросын Регнум агентлаг скриншот хийж амжсан байна. 

 

ВВС агентлагийн онцолсноор, Оросын армийн амиа алдсан цэргүүдийн дунд 19 настай цэрэг зургаа байгаа гэнэ. Хэдийгээр зарим орон нутгийн эрх баригчид нутгаас нь цэрэгт явсан эрчүүдийн үхлийн талаар мэдээлж байгаа ч Оросын хэвлэлүүдээр энэ талаарх мэдээлэл төдийлөн гарахгүй байгаагийн дээр амь үрэгдсэн цэргүүдийн талаар мэдээлэхгүй байхыг эрх баригчдаас үүрэг болгож байгаа гэж Сибирийн нэгэн сэтгүүлч олон нийтийн сүлжээндээ бичжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Яг үнэн
2022-04-24
хөлдүү төмс юм даа. чи
2022-04-24
Чоно:
Түрэмгийлэгчидыг үхэл л хүлээнэ. Юуных нь эх орныхоо төлөө байхав дээ бусдын нутгийг булааж ард иргэдийг нь уй гашууд хутгаж яваа алуурчид байж. Слава Украйна.
2022-04-22
хөлдүү төмс юм даа. чи
No war:
Ugur uvgun putin dainaa zogsoo
2022-04-22
Tiim:
Orosiig umuursun hulsnii bicheech nar haa saigui bn shu
2022-04-22
Unen:
Mongolchuudaa ene orosiig umuuruud bicheed bgaa hun tusgai daalgavartai tagnuul bga shu
2022-04-22
Chi xen be? Uuriiguu dormjlood bna sh dee
2022-03-25
орос эзлэн түрэмгийлэх бузар дайн хийгээд худлаа чөлөөлж байна гэж байна. тэрийг нь итгэдэг маанагууд байнаа. украйныг украйнуудаас чөлөөлнө гэж юу байсын. монголыг монголчуудаас чөлөөлөх дайн хийвэл ямар сонсогдож байна малууд аа
2022-03-23
орос биш багууд үхсэн байх даа
2022-03-23
no war no putler
2022-03-22
зочин:
Орос, Украины дайн нүдийг минь тодорхой хэмжээгээр нээлээ. Тэр юу гэвэл манай Монгол улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн газрууд (радио, телевиз, сонины газрууд) дан ганц англи хэлээр гарсан барууны тархи угаасан мэдээг орчуулан өдөр бүр мэдээлдэг юм байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятад хэл мэддэг хүн нэн ховордсон тул эдгээр орнуудын хэл болох орос, хятад хэл дээр гарсан мэдээг орчуулан мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чаддадгүй юм байна. Өөрөөр хэлвэл монголчууд хэт нэг талыг барьсан барууны тархи угаалтаар угаасаа жижигхэн тархиа өдөр бүр салам угаалгадаг юм байна. Новш гэж!!!
2022-03-22
зочин:
Сүүлийн 30 жилийн барууны тархи угаалтад 40-өөс доош насны үхэр монголчуудын угаасаа жижигхэн тархи нь бүрэн хэмжээгээр мансуурчээ. Хэзээ ухаан суух юм бол доо. Хөөрхий.
2022-03-22
зочин:
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бараг 100 хувь бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, 1 км ч хар замгүй, ганц ч цахилгаан станцгүй, ганц ч үйлдвэрийн газаргүй, ганц ч уурхайгүй, 1 км ч төмөр замгүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон сөнөл, мөхөл уруу явж байгаа Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад хүн амь нь бичиг үсэгт 100 хувь тайлагдсан, соёлжсон, ёс суртахуунтай, боловсролтой, дэлхий ертөнцийг бага ч болов таньж мэдсэн, боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэр, эрчим хүч, уул уурхай, тээвэр, хөнгөн хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарууд хөгжсөн, их дээд сургуулиудтай, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт мэтийн том хотуудтай, Эрдэнэт, Багануур, Шарын гол, Тавантолгой, Шивээ Овоо, Адуунчулуун зэрэг орчин үеийн томоохон уурхайнуудтай, 21 аймгийн төвтэй, 300 гаруй сум суурин газартай, олон улсын харилцаа хөгжсөн, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй ойд төөрсөн сармагчин лугаа, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
2022-03-22
Яг үнэн
Chi xen be? Uuriiguu dormjlood bna sh dee
зочин:
Дэлхийн хоёр их дайнд ялалт байгуулж, хүн төрөлхтөнийг Америк, Англи, Японы эзлэн түрэмгийлэгчид, фашист Германы яраглалаас аварсан Оросын ард түмний ач буян хэдэн зууны туршид, хэдэн мянган жилийн туршид арилахгүй ач буян юм. Оросын ард түмэн энэ ач буяныхаа үйлийн үрийг эдэлж ямагт мандан бадарч, ялалт байгуулсаар байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-03-22
зочин:
Америк, Африк, Автрали тивийн бүх улсуудын болон Ази тивийн Энэтхэг мэтийн томоохон улсуудын уугуул иргэдийг бүгдийг нь зэр зэвсгийн хүчээр алж хядан, хүйс тэмтэрч, үлдсэнийг нь хэдэн зууны туршид олзлон боолчилж, эдгээр улсуудын байгалийн баялагийг нь хэдэн зууны туршид хуу хаман тонон дээрэмдсэн Англи, Америк мэтийн барууны орнуудын нүгэл хэдэн зууны туршид , хэдэн мянган жилийн туршид хэзээ ч арилахгүй хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн нүгэлт гэмт хэрэг юм. Энэ нүгэл хэдэн үеэр ч арилахгүй бөгөөд Англи, Америк мэтийн барууны орнууд энэ нүглийнхээ үйлийн үрийг мөнхөд эдэлсээр байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-03-22
Зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй улсууд билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын ард түмнийг Украины алан хядагчидаас хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-03-22
зочин:
Жинхэнэ иванууд нь байлдах чадваргүй, мөн хүсэлгүй, тэгээд хэдэн буриад, халимаг, тува л хүчээр байлдаж байгаа юм уу даа, бага ястнуудаа цөөлөх бодлого ч бас давхар явж л байгаа биз
2022-03-22
Зочин:
Өчнөөн буриад Тува халимаг залуучууд муу Путлерээс болж алагдсан.
2022-03-22
Merged:
Ulsiin tusgaar togtnol ru ingej durtai uedee dairch bolno gej bodsiin bhdaa,tsogtsuudaa ch avch chadahgui baij,hairan saihan zaluus jiriin irged huurhii bolloo
2022-03-22
s:
huue tekstniihee ongo ntriig solij boldoggui yumuu ? unshih gej yu ch haragdahgui uilee uzchih yumaa malnuudaa
2022-03-22
z:
halimag tuva buryaduud yah bol.
2022-03-22
Иргэн:
путины аллага
2022-03-22
ийм олон хурандаа генерал офецерууд үхсэн юм жирийн цэргүүд тоогоо алдаа байлгүй
2022-03-22
Nam bus irgen:
Hend heregtei dain vee? Putin "kulit lichnosti" toiron hureelegchidiinhee magtaald mansuurch uhaan sanaa ni samuursan bna. Krim, Lugansk, Donetskiig erhsheeldee avsan boloo bish uu? Kyiv-iig taivan orhih baisiim.
2022-03-22
https://war.segodnya.ua/war/rezonans/rossiyskiy-mer-sluchayno-vydal-srazu-dve-voennye-tayny-o-voyne-protiv-ukrainy-1609689.html
2022-03-22
Орос одоо өнгөрсөөн,хамгийн түрүүн Чечень, Татарстан 2 салж гарна гэх байх
2022-03-22
z:
halimag tuva buryaduud yah bol.
зочин:
Cүйрсэн хот нурсан барилгууд дүрвэсэн иргэдтэй украин одоо алдах юмгүй болсон учраас одоо эрх чөлөөнийхөө төлөө үхэлдэн тулалдах болно..
2022-03-22