АНУ Украин руу 800 сая долларын үнэ бүхий цэргийн тусламжаа илгээжээ

Украин руу 800 сая ам.долларын зэвсэг нийлүүлэх хүрээнд ээлжит зэвсэг бүхий ачааг АНУ-аас илгээсэн, гэхдээ Украин хараахан хүлээн аваагүй байгаа гэж Пентагон мэдэгдсэнийг CNN агентлаг дамжуулжээ.
"Бид тусламжаа илгээж байгаа, тун удахгүй нөгөө тал хүлээн авна гэж бид тооцож байна" хэмээн Пентагоны төлөөлөгч мэдэгджээ.
Энд дуулгахад, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нэмэлт тусламж үзүүлэхийг хүссэний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цэргийн тусламжийн ээлжит багцын талаар мээдгдэл хийсэн юм. Улмаар зэвсгийн тусламжийн эхний ээлжийг хүргэх ажил өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлсэн, ойрын өдрүүдэд хүрэх газартаа очно гэж Пентагоны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Энэ тусламжийн багцад агаараас эсэргүүцэн хамгаалах комплексууд багтаж байгаа тул Оросын түрэмгийллийг дарахад Украины армид шийдвэрлэх ач холбогдолтой гэж АНУ-ын тал онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ