Орос, Украин олзны хүмүүсээ солилцжээ
2022-03-22

ОХУ, Украин анх удаа олзны хүмүүсээ солилцсон талаар ОХУ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн түшмэл Татьяна Москальковагаас авсан эх сурвалжтайгаар Интерфакс мэдээлжээ. 

 

"Эхний солилцоо хийгдсэн. Жагсаалтад багтсан есөн хүнийг хүлээн авсан" хэмээн Татьяна Москалькова мэдэгдсэн байна. 

 

Одоогоор жагсаалтад 500 гаруй хүний мэдээлэл баталгаажсан байгаа бөгөөд Украины талд хичнээн цэргийн алба хаагч олзлогдсон талаарх нарийн мэдээллийг гагцхүү ОХУ-ын БХЯ хэлж чадна хэмээн Татьяна Москалькова өгүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин