Зеленский: Тусгай албад болон барууны түншүүд Украинаас явахыг надад зөвлөсөн
2022-03-22

Оросын "тусгай цэргийн ажиллагаа"-ны үеэр Тусгай албад болон барууны түншүүдийн зөвлөгөөг сонсолгүй Киевт үлдэх шийдвэрээ гаргасан гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. 

 

"Манай тусгай албад болон бидэнд дохио өгч байсан түнш орнууд бүгд л намайг гурав хоногийн дотор Украиныг орхи гэж зөвлөж байсан. Хорин минут тутамд л хэн нэгэн нь залгаад, намайг явах ёстой гэдэг байлаа" хэмээн Зеленский Чехийн телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 

 

Нөхцөл байдал яаж ч эргэсэн бай Киевт үлдэнэ гэсэн шийдвэрээ 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс ч өмнө гаргасан байсан гэж Зеленский өгүүлсэн байна.

 

Энд дуулгахад, дайн эхэлснээс хойш Зеленскийг Украинаас явсан гэх мэдээлэл удаа дараа гарч байлаа. Тухайлбал, Оросын Төрийн думын дарга Вячеслав Володин Зеленскийг Киевийг нэн даруй орхисон гэж мээдэлсэн бөгөөд энэ мэдээллээ Киевт Зеленскийтэй уулзах гээд чадаагүй Дээд Радын гишүүнээс авсан хэмээж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
манай монгол эрчүүд сүүлээ хавчаад зугтчихсан байгаа. далай лам богд 2 шиг. ер нь бусдад дийлдэж байгаа бол гэгээрч хүч олсон гэж худлаа. хүчгүй болоол богд хятдад олзлогдсон. гэгээнтэн хүн бол бурхны зэвсэг гаргаал бүгдийг нь алчихдаг шдээ энэтхэг шашнаар бол
2022-03-23
зоригтой юмаа уг нь путин энийг ал гэсэн тушаал өгсөн шдээ
2022-03-23