Украины БХЯ: Оросын 300 цэрэг байлдахаас татгалзаж, ОХУ руу буцсан

Украины Сумск мужийн ойролцоо Оросын 300 цэрэг байлдахаас татгалзаж, техниктэйгээ энэ мужийн нутаг дэвсгэрийг орхисон гэнэ. Энэ талаар Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдэгдсэнийг УНИАН агентлаг дамжуулжээ.
"Сумск мужийн Ахтырск дүүрэгт Оросын 300 орчим цэрэг байлдааны ажиллагаа явуулах тушаалыг гүйцэтгэхээс татгалзан, 70 нэг техниктэйгээр ажиллагаа явуулах бүс нутгийг орхисон " гэж Украины Ерөнхий штаб мэдэгдсэн байна.
Өмнө нь Украины тагнуулынхан байлдаанд цаашид оролцохоос татгалзах цэргүүдийн тоо нэмэгдэж байгаа талаар мэдээлснийг Украины хэвлэлүүд мэдээлж байлаа. УНИАН агентлагийн мэдээлснээр, цэргүүд гэртээ харих хүсэлтээ гаргасаар байгаа бол Оросын анги нэгтгэлийн командлагчид ийм цэргүүдийг бусдаас тусгаарлан, хамгаалалт дор байлгаж байгаагийн дээр эрүүгийн хэрэг тулгана гэж сүрдүүлж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ