Путин, Макрон нар Украины асуудлаар хэлэлцэв
2022-03-23

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Украиныг тойрсон нөхцөл байдлын талаар утсаар хэлэлцжээ. Энэ талаар Франс Пресс агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Францын талын санаачилснаар хоёр тал утсаар ярьсан бөгөөд энэ үеэр Украиныг тойрсон асуудал, тэр дундаа Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээний талаар ярилцжээ. Талууд нэг цаг орчмын хугацаанд ярилцаж,  Макрон энэ үеэр Украинд гал зогсоохын чухлыг онцолсон гэнэ. 

 

Францын Ерөнхийлөгч цаашид Украины сөргөлдөөнийг зохицуулахын тулд хүчин чармайлт гаргасан хэвээр байхаа мэдэгдсэн байна. Мөн энэ өдөр Макрон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсан аж.

 

Энд дуулгахад, Путин, Макрон нар өмнө нь гуравдугаар сарын 18-ны өдөр утсаар ярьж, Москва, Киевийн хоорондын хэлэлцээний явцын талаар ярилцсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Путин онхолдож байж дэлхийд энх тайван тогтох нь улам бүр ойлгомжтиой болж ирлээ
2022-03-23