Кадыров Зеленскийд Чеченьд орогнохыг санал болгожээ
2022-03-23

Чечений тэргүүн Рамзан Кадыров Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг өөрийн улс руу нь зугтахыг санал болгожээ. Энэ талаараа тэрбээр Телеграм хуудсанд бичсэн байна. 

 

"Чи амь насныхаа төлөө санаа зовниж байгаа бол Бүгд Найрамдах Чечень Улсад чамд орогнол олгохын тулд Владимир Владимирович Путинд хандахад бэлэн байна. Битгий ай, чамайг хамгаална" хэмээн Кадров мэдэгджээ. Түүнчлэн Чеченьд ирснээр түүнийг хэн ч олохгүй байхаар нуугдах боломжтой хэмээсэн байна. 

 

Энд дуулгахад, Чечений тэргүүн Кадыров Киевт парад зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар гуравдугаар сарын 22-ны өдөр мэдэгдэж байлаа. Оросын цэргүүд бүхий л фронтод амжилттай яваа тул ийм парад зохион байгуулах боломжтой хэмээн мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сахалтай урвагч сармагчин бас од болчих санаатай жон жон гээд байх юмаа ккккк. Энэний үгийг гөлөөг ч хуцаж байгаан чинээ тоохгүй нь сайхандаа хаха
2022-03-25
Мөнхжаргал.:
Чеченд аваачаад хөнөөх гэж байгаа биз.
2022-03-23
зочин:
Hэгэн цагт чиний хэрэгцээ байхгүй болсон үед Oросууд чамайг дор нь тонилгоно Kадыров оо..
2022-03-23