Монголын бүртгэлтэй ачааны хөлөг онгоц Тайваньд живжээ
2022-03-23

Монголд бүртгэлтэй "Престиж" ачааны хөлөг онгоц Тайванийн Тайжун боомтын орчимд живсэн талаар "Фокус Тайвань" мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, мягмар гарагт энэ хөлөг онгоц хажуу бөөрөөрөө эргэн, улмаар эргээс 90 км зайд живсэн байна. Хөлөг онгоц живэхээс өмнө хөлгийн багийн гишүүд болох Индонезийн долоон иргэн, Тайванийн нэг иргэн онгоцыг орхижээ. 

 

Одоо ослын газарт аврах ажиллагаа явуулахын тулд Агаарын десантын албаны үндэсний корпус, Батлан хамгаалах яамны нисдэг тэргүүдийг дайчилсан байна. Живсэн хөлөг онгоцыг орхин гарсан Индонезийн долоон иргэнийг ойролцоо явсан Японы хөлөг онгоц аварсан бөгөөд тэднийг аюулгүй газарт нисдэг тэргээр хүргэжээ. Харин Тайванийн иргэн ор сураггүй болсон, түүнийг хайх ажиллагаа эхэлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тайваны сармагчингууд л билүү дээ биү
2022-03-26
Зочин:
бүртгэсэн улс хариуцлагаа хүлээж дээ
2022-03-23