АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Украин руу хүмүүнлэгийн тусламж илгээх санал гаргалаа
2022-03-23

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд санал хүргүүллээ. Тус саналд Засгийн газар Украин улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад зориулан хүмүүнлэгийн тусламж хүргүүлэх хэрэгтэйг дурджээ. 

 

 

Тэрбээр “Хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн энэ бэрх цагт НҮБ-ын гишүүн, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхийн соёлт хүн төрөлхтөн ажиглан харж байгаа. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, гадаад бодлогын тулгуур зарчмыг мөрдлөг болгон, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран Украин улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад хүмүүнлэгийн тусламжийг ойрын хугацаанд Засгийн газраас зохион байгуулж явуулах зарчмын саналтай байна.

 

Бид хүмүүнлэг ардчилсан байх Үндсэн хуулийнхаа зарчмыг мөрдөхгүй бол тодорхой хугацааны дараа дэлхийн хамтын нийгэмлэгийн болон ирээдүй хойч үеийн өмнө ёс суртахуунгүй, ичгэвтэр байдалд орж болзошгүйг Танд сануулах нь зүйтэй.

 

Мөн Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Украины Засгийн газрын тэтгэлгээр 100-аад оюутан тус улсад суралцаж байгаа болно. Тухайн нөхцөл байдлын улмаас цаашид суралцах боломжгүй болон эх орондоо ирсэн оюутнуудын хичээл сурлагыг нь тасалдуулахгүй байх, цааш үргэлжлүүлэн суралцах боломжоор хангах тал дээр онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллахыг хүсч байгаагаа дурдсан байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Ганц удаа ч болов зөв санал гаргалаа. Харин битон хэрэггүй шүү, хэхэ
2022-03-23
irgen:
Erguu mal zailaa
2022-03-23
Болд:
Болж байна. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Дэлхийн олон улс тэр дунд Оросын гол ганц түшиг гэж тооцож байгаа Хятад хүртэл дайныг буруушааж хүмүүнлигийн туслаж Украйнд үзүүлж байна. Харин манай улс төрийн зүгээс биш улаан загалмайн нийгэмлэгийн зүгээс хүмүүнлигийн тусламжинд оролцвол оновчтой биз. Том дээр нь түрэмгий улсын дэргэд байдаг жижиг улс хоёрыг харж гурвыг сэтгэдэг байх хэрэгтэй
2022-03-23
ene lalar kiewt sursan ni gantsaaraa yumuu? mun ch erguu durak yum daa
2022-03-23
Ганбаа чи миний бидний амь амьдралаар тоглохгүй шүү.
2022-03-23