SpaceX компани Украин руу мянган терминал илгээжээ
2022-03-23

Илон Маскын SpaceX  компани Старлинк хиймэл дагуулын интернетийн мянга гаруй терминал илгээсэн талаар тус компанийн Ерөнхийлөгч Гвинн Шотвелл мэдэгджээ.

 

"Бид Украины ард түмэнд терминал өгч чадаж байгаагаараа бахархаж байна. Хүмүүс хоорондоо харилцахад энэ нэн чухал" хэмээн тэрбээр СNBC телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.Шотвеллын өгүүлснээр Украин руу интернетийн терминал нийлүүлэх зардлыг хувийн эх үүсвэрээс гаргаж байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, хоёрдугаар сарын 26-ны өдөр Украины холбогдох яам Илон Маскад хандан Старлинкийн интернет ашиглах боломж одлгохыг хүссэн юм. Энэ хүсэлтийг авсныхаа маргааш өдөр нь Маск дэлхий нийтийг хэрсэн хиймэл дагуулын систем Украинд ажиллахаар болсныг зарлаж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Oросын цэргүүд дуудлаганд явж байсан эмч болон жирийн иргэдийн гар утасуудыг газарт хаяуулан эвдэлж байгаа..өөрсдийн нь зүй бус үйлдлийн талаар бичлэг хийлгүүлэхгүй гэж..
2022-03-23