АНУ-ын Төрийн департаментын анхны эмэгтэй тэргүүн Олбрайт таалал төгсжээ

img

АНУ-ын Төрийн департаментын анхны эмэгтэй тэргүүн Мадлен Олбрайт 85 насандаа таалал төгсжээ. Төрийн департаментын төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Олбрайт хорт хавдрын улмаас нас барсан аж. 

 

"Түүний энэ байгууллагад үзүүлсэн нөдөөлөл өдөр бүр мэдрэгддэг. Тэрбээр төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашсан анхны эмэгтэй байсан, үүгээрээ эмэгтэйчүүдэд хаалга нээж өгсөн" хэмээн Нед Прайс мэдэгдсэн байна.

 

Олбрайт 1937 онд Чехословакид дипломатын гэр бүлд төрсөн бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараахан, 11 настай байсан Мадлен эцэг эхийн хамтаар АНУ-д иржээ. Ингээд 1957 онд Америкийн иргэншил авсан байна. 

 

Тэрбээр Цагаан ордонд Ерөнхийлөгч Жим Картерын захиргаанд ажиллаж эхэлсэн бөгөөд хожим нь 1993 онд Билл Клинтон тангараг өргөсний дараа НҮБ-д элчээр томилогдож байв. 2012 онд Ерөнхийлөгч Барак Обама төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайтыг тус улсын иргэний хамгийн дээд шагнал болох Эрх чөлөөний ерөнхийлөгчийн медалиар шагнасан бөгөөд энэ шагнал нь Балканд энх тайван тогтооход хүчин чармайлт гаргасныг нь үнэлсэн явдал байлаа. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ