Япон Украинд 100 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
2022-03-24

Японы Засгийн газар Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор нэмэж 100 сая доллар зарцуулахаар төлөвлөж байгаа талаар  NHK агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Брюссельд болох G7-ийн орнуудын төрийн тэргүүний уулзалтын үеэр энэ талаарх шийдвэрээ Японы Ерөнхий сайд Фумио Кишида зарлах юм байна. Түүнчлэн Киевт зориулсан зээлээ хоёр дахин нэмэгдүүлж, 200 сая долларт хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

Хүмүүнлэгийн тусламжаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ Украины хөрш орнууд дахь дүрвэгчдэд тусламж үзүүлэх зорилгоор эмнэлгийн ажилтнуудыг илгээх хувилбарыг хэлэлцэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ким хүү пуужингаа самуурайнуудын эрэгт ойрхон буулгачихгүй дээ
2022-03-26
зочин:
Япон бол саяхан 1939 онд Монголыг эзлэж авна гээд Халхын гол уруу довтолж байсан дээрэмчид, алуурчид, эзэлэн түрэмгийлэгчид шүү дээ. Тэгээд 1939 онд Халхын голд Оросын цэргүүдэд бут цохигдож зугатаад Монгол аврагдсан шүү дээ. Залуу үе маань үүх түүхээ мэдэхээ байжээ. Энэ бол аймшиг!!!!!!!!!!!!!!!!............
2022-03-24