Хиагт-Алтанбулаг боомтоор иргэд зорчих боломжтой боллоо
2022-03-24

 

ОХУ-ын Онцгой байдлын штабаас Орос, Монгол Улс, Казахстан хоорондын хуурай замын хилийн хориог цуцаллаа. Ингэснээр 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 00.00 цагаас эхлэн Монгол болон Казахстаны иргэд ОХУ руу нэвтрэх боломжтой болж байна. 

 

Хиагт-Алтанбулагийн хилээр зөвхөн ачаа тээвэр нэвтрүүлж байсан. Харин энэ сарын 30-ны өдрөөс эхлэн иргэд чөлөөтэй нэвтрэх боломжтой болж байна. Мөн ОХУ-ын иргэд ч Монгол болон Казахстан руу чөлөөтэй нэвтрэх юм. 

 

Эргэн сануулахад, ОХУ бусад оронтой хиллэх хуурай замын хилээ 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс хязгаарласан. Журмын дагуу хуурай замын боомтоор зөвхөн дипломат ажилтнуудыг нэвтрүүлж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Досан:
үнэн юм уу, албан ёсны мэдээлэл байга уу?
2022-03-28
болдоо:
үнэн юм уу, албан ёсны мэдээлэл нь хаа бна ... худлаа шоудаад байгаагүй л байгаасай ....
2022-03-24
алтанбулаг руу галт тэрэг явдаггүй юмаа
2022-03-24
ямар сайхан мэдээ вэ
2022-03-24
Зочин:
Галт тэрэг явах юм уу
2022-03-24
алтанбулаг руу галт тэрэг явдаггүй юмаа